Дархлаажуулалт хангалтгүйгээс улаанбурхны халдвар их байна

2025-06-21
1 минут уншина

Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчний 8648 тохиолдол  бүртгэгдэж, долоон хүүхэд энджээ. Нийт тохиолдлын 71.5 хувь нь вакцинд хамрагдаагүй хүүхэд байна. Цаашид өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй учраас баяр наадмын хөдөлгөөн эхлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч, хичээл сургууль эхлэх хүртэлх амралтын энэ хугацаанд эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар боллоо.

0-15 насныханд нөхөн дархлаажуулалт хийж байгаа ч улсын хэмжээнд дөнгөж 26 хувьтай байна. Тиймээс сургууль, цэцэрлэг цуглахаас өмнө нөхөн дархлаажуулалтыг улс орон даяар зохион байгуулах нь чухал. Мөн баяр наадмын өдрүүдэд халдвар тархах эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ яаралтай авахыг анхаарууллаа.

Мөн дархлаажуулалт бодлогын түвшинд алдагдсаныг олон улсын байгууллага, эрдэмтийн судалгаа дүгнэлт баталж байна. 10-14 насны хүүхдүүд улаанбурхнаар өвчилж буй нь 2010-2015 онд хийсэн вакцины үйлчлэл буурч байгааг харуулж байна. Тиймээс чанарт онцгой анхаарч дархлаажуулалтын богино, дунд, урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай болжээ.

Ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах болсон нь вакцинжуулалтад сөргөөр нөлөөлж, энэ нь өвчлөлийг нэмэгдүүлж байна. Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Удахгүй наадам болно. Аялал зугаалгын үе эхэлнэ. Энэ нь өвчлөлийн дэгдэлтийг нэмэгдүүлж болзошгүй тул дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

 

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Японы эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Дараагийн хуудас

Нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш