Нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ

2025-06-22
1 минут уншина

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр (2025.06.22) Улаанбаатарын цагаар 07.00 цагт эхэллээ. Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад 121 нэр дэвшигч өрсөлдөж байгаа.

Нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санар авах хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өчигдөр (2025.06.21) авсан. Аймаг, сумын сонгуулийн хороодоос сонгуулийн мэдээллийн цахим систем (www.e-election.mn)-д ирүүлсэн мэдээллээр 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 383 (97.2 хувь) сонгогч саналаа өгчээ. Санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулжээ.
Нөхөн сонгуулийн санал хураалт Улаанбаатарын цагаар 20.00 цагт дуусах бөгөөд аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, мэдээлнэ.
Таны амьдарч буй орон нутагт нөхөн сонгууль болж байгаа бол https://election.burtgel.gov.mn холбоосоор орж санал өгөх байрныхаа хаягийг мэдэх боломжтой.

Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгнө үү.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Дархлаажуулалт хангалтгүйгээс улаанбурхны халдвар их байна

Дараагийн хуудас

Эрик хар салхины улмаас Мексикт хоёр хүн амь насаа алджээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш