Агаарын бохирдлын асуудлаарх нийтлэлээр Азийн орноос Грант хүртлээ

2025-06-24
1 минут уншина

Ази, номхон далайн баруун бүсийн сэтгүүлчдийг Халдварт бус өвчнийг мэдээлэх чиглэлээр чадавхжуулах хөтөлбөрт Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос үүсгэн байгуулагч, эрүүл мэндийн сэтгүүлч Батгэрэлийн Ундрах болон ТУЗ-ийн гишүүн, “Өнөөдөр” сонины тоймч Оюунбилэгийн Бат-Ундрах нар “Нийслэлчүүдийн нэг хэсэг нь хөлдөж үхэхгүйн тулд, нөгөө хэсэг нь өвдөхгүйн төлөө тэмцэж байна” нийтлэлээрээ хөтөлбөрийн болзлыг хангаж Грант хүртлээ.

Азийн улс орнуудаас 20 орчим эрүүл мэндийн сэтгүүлч тус болзолт уралдаанд материалаа илгээж оролцсон ба ийнхүү Монгол улсаа төлөөлөн агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, тэр дундаа эх хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдлыг нийтлэлээрээ хөндсөн нь бүтээлийн онцлог байлаа. Тус хөтөлбөрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн дэмжлэгтэйгээр Филиппин улсын Манила хот дахь Пробе Медиа сангаас өнгөрсөн 6 сарын хугацаанд зохион байгуулжээ.

Агаарын бохирдлын асуудлаарх нийтлэлээр Азийн орноос Грант хүртсэн бүтээлийг хүргэж байна.

“Нийслэлчүүдийн нэг хэсэг нь хөлдөж үхэхгүйн тулд, нөгөө хэсэг нь өвдөхгүйн төлөө тэмцэж байна” нийтлэлийг ЭНД ДАРж уншина уу.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд усанд эндлээ

Дараагийн хуудас

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, хуяглан хүргэв

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш