Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, хуяглан хүргэв

2025-06-24
1 минут уншина

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг өнөөдөр (2025.06.24) албадан гаргаж, тухайн улсад нь хуяглан хүргэх ажиллагааг гүйцэтгэлээ. Тус иргэн нь өөрийн улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон улмаар Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд Монгол Улсад 2017 оноос хойш хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Уг иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 19.5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

 

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Агаарын бохирдлын асуудлаарх нийтлэлээр Азийн орноос Грант хүртлээ

Дараагийн хуудас

“Тавантолгой түлш” ХХК-ийн асуудлаарх ажлын хэсгийн дүгнэлтийг сонсов

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш