Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль хэрэгжиж эхэллээ

2025-07-01
1 минут уншина

Монгол Улсын Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох талаар Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг УИХ-ын тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар баталсан. Уг хууль өнөөдөр /2025.07.01/-өөс хэрэгжиж эхэллээ.

Хууль хэрэгжсэнээр:

-Манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, Монгол Улсын гадаад валютын нөөцийн 10 хувьтай тэнцэх хэмжээний валют хяналтгүйгээр гадагш урсаж эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсооно.

-Мөрийтэй болон бооцоот тоглоомоос олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угааж байгаа үйлдлийг таслан зогсооно.

-Монгол хүүхэд, залуучууд мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтож, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нөхцөлийг зогсоож, урьдчилан сэргийлнэ.

-Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг гол үр дүнгүүд гарна хэмээн тайлбарлаж буй юм.

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулах бол Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулсан, мөн энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаяг зэргээ ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцно.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Үерийн их эрсдэлтэй 3 аймаг, маш их эрсдэлтэй 19 сум байна

Дараагийн хуудас

Зайрмагаас болж худалдагчийг хүнд гэмтээсэн этгээдийг 48 цагаар баривчилжээ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш