Зайрмагаас болж худалдагчийг хүнд гэмтээсэн этгээдийг 48 цагаар баривчилжээ

2025-07-02
1 минут уншина

Дундговь аймгийн Сайнцагаан сумын хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг нэгэн залуу зайрмаг зээлсэнгүй гэх шалтгаанаар хэрцгийгээр зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Улмаар тухайн дэлгүүрт байсан 3 өсвөр насны хүүхдүүд залууг зогсоосноор эмэгтэйг аварсан байдаг. Зодуулсан эмэгтэйн нулимсны сүв тасарч, хараанд нь өөрчлөлт орсон ба сэтгэлзүйн асар их айдастай байгаа тухай дүү нь мэдээлжээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 40 минутад Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан.

Шалгалтын ажиллагааны явцад хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжээч томилж, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас сэжигтэн Н-ийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, энэ сарын 01-ий өдрөөс 48 цагийн хугацаагаар баривчилсан” гэлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль хэрэгжиж эхэллээ

Дараагийн хуудас

Энэ долоо хоногт түр хааж шинэчлэх авто замууд

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш