Сэрэмжлүүлэг: Солонгос улсад байгаа Монголчуудад

2025-07-14
1 минут уншина

Хуурамч утас (Voice Phishing)-аас болгоомжлох, Гадаадын иргэн, харьяатын газрын нэрээр холбогдож байгаа утасны дуудлагад анхааралтай хандахыг БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас анхааруулж байна.
2025 оны 6-р сарын 23-ны (Даваа гараг) өдрөөс эхлэн, Гадаадын иргэн, харьяатын байгууллагын албан ёсны дугаар ашиглан Voice Phishing (утсаар залилан хийх) гэмт хэргийн шинжтэй тохиолдлууд бүртгэгдэж эхэлжээ.
Дараах утасны дугаарууд бүртгэгэдсэн байна.
• Инчоны нисэх онгоцны буудлын Гадаадын иргэн, харьяатын газар
(032-740-7391 – T1 Гадаадын иргэн оршин суух асуудал хариуцсан төв / 032-740-7215 – T1 Хилээр нэвтрэх ажиллагааг дахин хянах хэлтэс)
• Чүнчоны Гадаадын иргэн, харьяатын газрын Сокчо салбар
(033-269-3210)
Дээрх дугаараас залгаж Хууль зүйн яамнаас ярьж байна таны гадаад паспорт хулгайлагдсан эсвэл хүчингүй болсон байна.” гэсэн автомат дуут хариулагчаар мэдээллэж, “1”товчлуурыг дарна уу гэж зааварчилж байгаа аж. Үүний дараа холбогдсон оператор нь “Паспортын асуудлыг шийдэхийн тулд таны хувийн мэдээлэл хэрэгтэй байна” гэж хувийн мэдээлэл шаардах байдлаар мэдээлэл авах арга хэрэглэж байна.
Энэ нь Хууль зүйн яамтай ямар ч хамааралгүй voice phishing (хуурамч утас) тул:
➡️ Хариу өгөхгүй байх, хувийн мэдээллээ өгөхгүй байх
➡️ Итгэл төрөхөөр яригдсан ч хууртагдахгүй байхыг зөвлөлөө.
Хууль зүйн яам нь утсаар паспортын талаар хулгайлагдсан эсэхийг мэдэгддэггүй, дугаар оруулах үйлдэл, мөн хувийн мэдээлэл өгөхийг шаарддаггүй болохыг сануулж байна.
Мөн дээрх дугааруудаас гадна бусад Гадаадын иргэн, харьяатын газрын дугааруудыг хуурамчаар ашиглах боломжтой тул, ижил төстэй дуудлага хүлээн авсан тохиолдолд онцгойлон анхаарч болгоомжлохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Дараагийн хуудас

“Хоймор нутаг-Сарлаг наадам” болно

Сүүлд нэмэгдсэн Newstime

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль
ШилжихДээш