“Хоймор нутаг-Сарлаг наадам” болно

2025-07-15
1 минут уншина

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ, “Жинст Мөрөн” ХХК хамтран  2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн “Сарлаг наадам” хүрээгээ тэлсээр холын гийчдийн хоймор нутгийг зорин ирж үздэг Хөвсгөл аймгийн томоохон баяр наадмын нэг болоод байгаа юм.
Сарлаг үхрийн үнэ цэнийг таниулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй уламжлалт мал ахуй, нүүдэлчин өв соёлоо хадгалан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахыг уриалах, зочид, жуулчдад орон нутгийн бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах зорилгоор тус аймаг “Сарлаг наадам”-ыг 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “Хоймор нутаг-Сарлаг наадам 2025” долдугаар сарын 20-ны өдөр эрдэм шинжилгээний хурлаар эхэлж, 21-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын Даланбулагт үндсэн үйл ажиллагаагаар өрнөнө.
Наадмыг санаачлагчид танилцуулахдаа “Бэлчээрийн доройтол, дэлхийн дулааралд анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед бид  хариуцлагаа ухамсарлаж дэлхийн дулаарлын эсрэг өөрсдийн хувь нэмрийг оруулж, малын чанар, сүргийн бүтцэд анхааран хөх сарлагийн тоо толгойг нэмэгдүүлж, эрүүл мал, бэлчээрийн зохистой хэрэглээг сайжруулахад анхаарч байна. Энэ ч зорилгоор сарлагийн түүхий эдээр химийн хольцгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ОУ-ын болоод шинжлэх ухааны байгууллага, малчид, хоршоод, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна. Цэнхэр дэлхий, Хөвсгөл далай, хөвч их уулс, хөх сарлагаа бэлгэдэн энэ жилийн наадмаа хөвсгөлчүүд “Хоймор нутаг-Сарлаг наадам 2025” гэж нэрлэн наадмын өнгөө хөх өнгөөр илэрхийллээ” гэлээ.
Хөвсгөл аймаг хамгийн олон сарлагтай таван аймгийн нэг бөгөөд 22 сумын малчид 174 800  гаруй толгой сарлаг маллаж байна. Наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ сумын малчид нийт орлогынхоо 30 гаруй хувийг сарлаг малаасаа авдаг байна. Улсын хэмжээгээр 2024 онд 13 аймгийн 132 суманд нийт 999 400 гаруй толгой  сарлаг тоологджээ.
“Сарлагийн наадам 2025”-аар
Тохоштой ганган сарлаг үзүүлбэр
-Сарлагтай сайхан хос шалгаруулалт
-Сарлаг бугуйлдах тэмцээн
-Сарлаг үхрийн уралдаан
-Сарлаг булгиулах тэмцээн
-Сарлагийн сүүтэй үнээний тэмцээн
-Сарлагийн шилмэл бухын тэмцээн
-Үндэсний бөхийн барилдаан,
-Үндэсний сур харваа
-Сарлагийн хөөвөр, ноолууран бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Сэрэмжлүүлэг: Солонгос улсад байгаа Монголчуудад

Дараагийн хуудас

Инфльюнсер Аштон Халлтай Ангууч уралдана

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш