Ц.Хулан: Юун тэрэнтэй зарга хийх манатай өнгөрөөснөө одоо л хэлье

2025-07-19
1 минут уншина

Улсын их баяр наадмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлалаар суллагдсан яруу найрагч Ц.Хулан олон нийтэд хандсан сэтгэгдэл шүүмжлэл дагуулах болов. Тэрээр буруугаа хүлээсэн тул төр түүнийг өршөөсөн гэх боловч гарч ирэнгүүтээ өөрийгөө буруугүй байсан гэх агуулга бүхий тайлбар хийсэн нь хүмүүсийг эргэлзэхэд хүргэжээ.

Тэрээр “САЙН СУУЦГААЖ БАЙВ УУ, Та нар минь?!
Сайхан наадав уу? Надад санаа зовж, хүлээж чадсан хүн бүхэнд хязгааргүй баярлалаа! Зохиолчид, найрагчид, театрынхан гээд ерөөс соёл урлагийнхан бүгд, сэтгүүлчид, хот хөдөө суугаа миний анд нөхөд, гадаадад байгаа элэг нэгтнүүд …навсайж савсайж явахад минь намайгаа хаана ч таньдаг нийслэлчүүд…та бүхнийхээ итгэл хайр халамжаар хэцүү бэрх цагийг даван тууллаа. Хулан төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй, миний дансаар нэг ч төгрөг доллар юань рубль ороогүй юм шүү. Нэг сэтгүүлч ( олны дэндүү сайн танил) Хулан дансан дахь 2 тэрбумаа л тайлбарлачих хэрэгтэй гэж бичиж олон түмнийг айхтар муухай төөрөгдүүлсэн, юун тэрэнтэй зарга хийх манатай өнгөрөөснөө одоо л хэлье ээ.
НАДАД ГАР СУНГАСАН ТӨРИЙН ТЭРГҮҮНДЭЭ БАЯРЛАЛАА. Бүтэн 2 жил хагас бичиг цаас өргөж, учрыг нь олоосой гэж гүрийж, итгэж байсны хэрэг гарав. Гэмт хэрэгтнийг суллав гэж Ерөнхийлөгчийг зэмлэх ганц нэг хүн байна гэсэн, бүү тэг л дээ… Төр нь иргэндээ гар сунгасан сайн тохиолууд үргэлжилсээр байг! Мөн Хүний эрхийн зөрчилтэй Эрүүгийн хуулиуд өнгөрөгч саруудад УИХ – аар нэг бус удаа хэлэлцэгдэж, цөөнгүй хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь Төрийн тэргүүнд урам зориг өгсөн гэж хувьдаа бодож байна. Би Ерөнхийлөгчид хандахаас өөрөөр тэндээс суллагдах хууль эрх зүй үнэхээр байгаагүй.
За ингээд түр болиё , ээж намайг Наад амаа мэд! Битгий олон юм ярьж бай!!!! гэж шувт загнаад ккк Сайхан уран бүтээлээрээ эргэн уулзая, удахгүй!” гэжээ.

Нэмэлт мэдээлэл, ойлголт өгөхөд, яруу найрагч Ц.Хулан эх орноосоо урвасан бус, гадны тагнуулуудад мэдээлэл өгсөн хэргээр ял сонссон юм. Энэ хоёр асуудал нь Эрүүгийн хуулиндаа өөр өөр заалттай байдаг юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Шуурхай: Дөрвөн бөхөөс допинг илэрчээ

Дараагийн хуудас

Г.Занданшатар: Ноён уулаа хөндөхгүй

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш