Г.Занданшатар: Ноён уулаа хөндөхгүй

2025-07-19
1 минут уншина

УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд “Баяр наадмыг далимдуулан иргэдийг сатаарах хооронд Ноён уулыг, мөн тусгай хамгаалалттай газар нутгийг ухахаар болжээ” гэсэн утга, агуулгатай шүүмжлэлүүд гарах болсон билээ. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр шүүмжлэлд харамсаж буйгаа илэрхийлж өөрийн цахим хуудаснаа ийм тайлбар хийжээ.

“Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн олборлолт явуулах ямар ч бодлого баримтлахгүй.
Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, хамгаалалтыг нь чангатгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах болно.

Дахин хэлье, Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй, Ноён уулаа ухахгүй” гэлээ.

УИХ-ын дарга амлалт өгөөгүй, тангараг тавиагүй тул хэлсэн үг нь хэр хугацаанд итгэл даахыг харах л үлдэв бололтой.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ц.Хулан: Юун тэрэнтэй зарга хийх манатай өнгөрөөснөө одоо л хэлье

Дараагийн хуудас

Хорхог, боодог таны биед тустай юу?

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш