Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, С.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ

2025-07-23
1 минут уншина

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мансууруулах бодис хэрэглэсэн хэргийн яллагдагч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, С.Алтан-Очир нарыг цагдан хорихоос татгалзсан шүүгч Б.Билгүүний захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг 16:00 цагт товлон хэлэлцлээ.

Улмаар яллагдагч нарт 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхийн шүүгч Б.Билгүүний 2025 оны 07 дугаар сарын 22-ны 2181, 2182 дугаар захирамжаар яллагдагч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Уг шийдвэрт нийслэлийн прокуророос эс зөвшөөрсөн гомдол гаргасныг ийнхүү хэлэлцэн шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн тухайд, өнөөдөр эмчилгээ хийлгэхээр гадаад улс руу явуулсан байна. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө, зөвшөөрөл авч эмчилгээнд явуулсан гэж ар гэрийхнээс нь мэдээлэл өгчээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн ял шийтгэлийн бодлогыг чангатгана

Дараагийн хуудас

Бусдын машин руу бие засаж танхайрсан иргэнийг тогтоон шалгаж байна

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш