Бусдын машин руу бие засаж танхайрсан иргэнийг тогтоон шалгаж байна

2025-07-23
1 минут уншина

Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны долдугаар сарын 22-ны өдөр “Согтуу залуус шөнө дунд бусдын амгалан тайван байдал алдагдуулж, эд хөрөнгөд халдан, машин руу шээж, бүдүүлэг авир гаргажээ” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас уг асуудалд шалгалтын ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны авто зогсоолд М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийг үл хүндэтгэж, танхайрсан болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан зөрчилд холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах”

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, С.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ

Дараагийн хуудас

АТГ: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш