М.Нарантуяа-Нара: Тойрог тойглогсод болих хэрэгтэй!

2025-07-26
1 минут уншина

УИХ-ын гишүүд Засгийн газраас 2026 оны төсвийн төслийн хүрээнд тойргийн гишүүдэд төсвөөс 15 тэрбум хүртэлх төгрөг хуваарилах санал авч байгаа асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудаснаа ийн байр сууриа илэрхийлжээ.

“Засгийн Газраа хянаж байх ёстой УИХ-ын гишүүд нь Засгийн Газартаа тэгж хайрла гэх нь холгүй хүсэлт өгдөг гэнээ.

За тэгэхээр Засгийн Газар Гишүүдэд тойргийн төсөв авах санал огт тавиагүй гэнэ!!!

Харин тойргоо тойглож төсвийн мөнгөөр “Би Хийсэн” гэх алдрын титэм зүүж улмаар ахин дахин улиран унжин тойргоосоо төрд залрахыг санаархсан МАН, АН-н гишүүд л бүлгийн даргаараа дамжуулан Засгийн Газарт хүсэлт өгсөн гэнэ!!!

Мэдээж УИХ-ын гишүүд хүсэлт гаргавал Засгийн Газар хүлээж авах нь зүйн хэрэг!

Харин УИХ-ын гишүүд ЗГ-т хүсэлт тавьж гуйх биш ЗГ-ыг хянах ёстой газар шиг.

Тойргийн хөрөнгө оруулалтыг гишүүн бүр хөөцөлдөж хөгжсөн нь хэд байна би лав мэдэх юм алга!

Хамгийн лоббитой гишүүд нь үсрээд чанартай чанаргүй барилга байгууламж төсөвлүүлж өөрсдөө бараг тэрэндээ өөрсдийн компаниа оруулж хувь хусам хүртэж ирсэн нь нууц биш юм!!!

Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтыг ноцтой зөрчиж ирсэн буруу булхайгаа энэ Парламентад бас давтаж амжихгүй байхаа!!!

Тойрог тойглогсод болих хэрэгтэй!

Улс орны хөгжлийн нэгдсэн бодлого! Ард түмний нийтлэг хэрэгцээ шаардлагыг мэдэрч эрэмбэ дараатай бүтээн байгуулалтаар явах ёстой болохоос би би гэж алдрын титэм хөөцөлдөөд хөгжсөн юм алга бидэнд!!!

Тэртээ тэргүй төсөвт бүсчилсэн хөгжлийн төлөө гээд өчнөөн бүтээн байгуулалт элдэв хэргцээ шаардлагад суурилсан төсвүүд орж ирнэ. Гэтэл заавал ингэж тойргийн гишүүд өөрсдийн нэр дээр багцлах гэж бгаа нь юуных вэ?!?” гэсэн байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

14 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Дараагийн хуудас

Урд шөнө 9 иргэнээс мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрчээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш