Урд шөнө 9 иргэнээс мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрчээ

2025-07-27
1 минут уншина

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгууллаа.

Шалгалтаар 483 иргэн /эрэгтэй 265, эмэгтэй 218/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг анхан шатны тестээр шалгахад урьдчилсан байдлаар Монгол Улсын 8 иргэн, Бүгд Найрамдах Турк улсын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдоод байна.

Ийнхүү хоёр удаагийн нэгдсэн хяналт, шалгалтаар баар, цэнгээний газраар үйлчлүүлж буй 1043 иргэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр сорил тавихад Монгол Улсын 19, гадаад улсын 4, нийт 23 иргэнээс мансууруулах бодис илэрч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хяналт, шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

М.Нарантуяа-Нара: Тойрог тойглогсод болих хэрэгтэй!

Дараагийн хуудас

Хятадын далбааг буулгуулж, газрын зөрчлөө арилгахыг анхааруулав

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш