Хятадын далбааг буулгуулж, газрын зөрчлөө арилгахыг анхааруулав

2025-07-27
1 минут уншина

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх гадаадын хөрөнгө оруулалттай компанийн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авчээ.

Тухайн аж ахуйн нэгж нь зөвшөөрөгдсөн хэмжээг зөрчиж, давуулан газар ашигласан, мөн тухайн газарт БНХАУ-ын төрийн далбаа байрлуулсан зэрэг зөрчил гаргасан байна.

Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн дарга У.Уранбилэг, БОНХОБТХ-ийн дарга Н.Гэрэлцэцэг нар газар дээр нь ажиллаж зөрчил гаргасан тус компанид хууль, тогтоомжийн хүрээнд шаардлага хүргүүлж, хашааны хэмжээг буцаан хэвийн байдалд оруулах, туг далбааг дур мэдэн ашиглахгүй байх тухай анхааруулга өгч, далбааг буулгуулсан байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Урд шөнө 9 иргэнээс мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрчээ

Дараагийн хуудас

“Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавилаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш