Япон: Цунамигаас сэрэмжлүүлж байна

2025-07-30
1 минут уншина

Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 8:25 цаг орчимд ОХУ-ын Камчаткийн хойгт 8.7 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болов. Уг газар хөдлөлтөөс үүссэн 1-3 метрийн цүнами Япон Улсын Хоккайдо мужаас Вакаяма мужийг хүртэлх Номхон далайн эргийг 10:00-13:00 цагт дайрах төлөвтэй байгаа талаар Япон Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд “Цунамигийн сэрэмжлүүлэг”-ийг зарлаад байна.

Эн Эйч Кэй болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус цүнамигийн талаарх мэдээг тасралтгүй мэдээлж, иргэдийг аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Иймд манай иргэдээс Номхон далайн эрэг орчимд нам дор газар амьдардаг, аялал жуулчлалаар дээрх бүсэд зорчиж байгаа бол яаралтай урьдчилан сэргийлэх, нүүн шилжих арга хэмжээ авна уу.
Японы Метеорологийн Агентлагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Газар хөдлөлт, цунамитай тэмцэх асуудлын арга зүйч Ш.Киёмото иргэдэд хандан “Далайн эргийн бүсүүд болон далайд цутгадаг голын дагуу оршин суудаг иргэд өндөрлөг газар буюу бөх бат барилгын дээд давхар гэх мэт аюулгүй газарт нүүн шилжих”-ийг зөвлөв.

Тэрээр “Цунамигийн эхний давалгаа 10 цаг орчимд ирнэ. Цунамигийн давалгаанууд ар араасаа удаан хугацаанд давтагдах ба эхний давалгаанаас араас ирэх давалгаанууд илүү том байх магадлалтай. Иймд цунамигийн сэрэмжлүүлэг хүчингүй болох хүртэл анхаарал болгоомжтой байж, нүүн шилжсэн хэвээр байхыг зөвлөж байна” гэжээ.

Цүнамигийн мэдээг Японы олон нийтийн “Эн Эйч Кай” телевизийн сайтаас орж, англи хэл дээр олж үзэж болно.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/weather-disaster/tsunami/

Мөн доорх холбоосоор орж, гамшгаас сэргийлэх аппликэшн гар утсандаа суулгаж болно.

https://www3.nhk.or.jp/news/news_bousai_app/

Токио, ЭСЯ
Консулын хэлтэс
2025.07.30

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Автобензинийн экспортод ОХУ-аас тавих хориг манай улсад үйлчлэхгүй

Дараагийн хуудас

2026 оны төсөвт иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш