Автобензинийн экспортод ОХУ-аас тавих хориг манай улсад үйлчлэхгүй

2025-07-29
1 минут уншина

ОХУ-ын Засгийн газраас гаргасан шатахууны экспортын хоригтой холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.

ОХУ-д зуны урт амралт, аялал жуулчлалын өсөлт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дулааны улиралд хийгддэг засварын ажлуудын удаашрал зэрэгтэй холбоотой тус улсын дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн байна.

Үүнтэй холбоотой автобензинийн экспортод хориг тавих арга хэмжээ авах болсон талаар ОХУ-ын Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдээллээ.

Уг хориг нь 2025 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлэх, зөвхөн автобензинийн экспортыг хориглох, ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдах, худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болон ЕвроАзийн эдийн засгийн гишүүн орнуудад үйлчлэхгүй байх заалттай байна.

Манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны 9 дүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн байдаг.

Нөгөө талаас манай улсын автобензинийн хэрэглээний 75 орчим хувийг ОХУ-ын Роснефть компани дангаар нийлүүлдэг импортлогч компаниудтай урт хугацааны гэрээтэй ажиллаж байна.
Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 2025 оны 07 сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 41 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 50 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Орон нутгийн замд 4 тээврийн хэрэгсэл тутмын гурваас нь зөрчил илэрчээ

Дараагийн хуудас

Япон: Цунамигаас сэрэмжлүүлж байна

Сүүлд нэмэгдсэн Видео

НИТХ-ын ээлжит хуралдаан “Сэлбэ ухаалаг хот” байгуулах асуудлаар үргэлжиллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан 2026 оны наймдугаар сарын 06-ны өдөр эхэлж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын

ГЕГ: Шалгалтын ажиллагааг өнөөдөр эхлүүлсэн

Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гаалийн байгууллагын хувьд өнгөрсөн 2025 оны
ШилжихДээш