Афганистанд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

2025-09-03
1 минут уншина

Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням гарагийн шөнө газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алдаж, 500 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын үндэсний радио, телевиз мэдээлжээ. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, Афганистанд орон нутгийн цагаар наймдугаар сарын 31-ний 23:47 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

 

Аврах багийнхан харилцаа холбоо хязгаарлагдмал, алслагдмал оршдог бүс нутгуудад хүрч очиж байгаа тул хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоогоод байгааг албаныхан онцлоод, хохирлын хэмжээг бүрэн үнэлж, гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгджээ.

Газар хөдлөлтийн голомт Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн төв Жалалабад хотоос зүүн хойш 27 км зайд, 8 км-ийн гүнд болсон бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийслэл Кабул хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, Афганистаны зарим нутагт интернэтийн сүлжээ тасарсан байна.

Эх сурвалж: https://www.reuters.com

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа

Дараагийн хуудас

Н.Баяраа: “Zone X” төслийг дэлхийн алдарт реппер Fat Joe-оор эхлүүлж байна

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш