БНСУ-ын ютүбр Шин Ен Архангай аймагт нас баржээ

2025-09-08
1 минут уншина

Солонгос улсын иргэн аялж явахдаа золгүй байдлаар амиа алдсан явдал гарсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-н иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.  Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна” гэлээ.

Тэгвэл тухайн иргэн нь Солонгосын аяллын ютүбр Шин Ен байжээ. Тэрээр цахим сүлжээнд ойролцоогоор 90 мянган дагагчтай, аялал жуулчлалын чиглэлээр контент бэлтгэдэг байсан нэгэн гэнэ. Харамсалтай нь ийнхүү ээлжит контентоо бэлтгэж явахдаа хүчтэй салхинд тэнцвэр алдан Хоргын тогооны ирмэгээс хөл алдан унаж амиа алдсан байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Зэсийн шинэ ордыг нээлээ

Дараагийн хуудас

Мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулсан 14 этгээдийг баривчиллаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш