Мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулсан 14 этгээдийг баривчиллаа

2025-09-09
1 минут уншина

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд “Нүүдэлчин”, “Lexus600”, “Phoenix” нэртэй өрөөнүүд үүсгэж мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан 3 бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчиллаа.
Хууль бус аргаар иргэдийг хохироон олсон 1 тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэжлүүлж байна.

Хуурамч цахим тоглоомын өрөөнд тоглож буй оролцогчдын ихэнх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байдаг ба олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг. Ийнхүү тэд сонирхон орж буй иргэний эсрэг бүлэглэн тоглож, бүх хөзрийг харах замаар мөнгийг нь авдаг байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

БНСУ-ын ютүбр Шин Ен Архангай аймагт нас баржээ

Дараагийн хуудас

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш