Төрөөс төрсөн тэрбумтан Т.Батмөнхөд газрын хууль үйлчлэхгүй байна уу?

2025-02-09
2 минут уншина

Төрд бүх насаараа ажилласан нэгэн нь орох оронгүй, хадгаламжгүй хэцүүхэн амьдарч байгаа жишээг өнөөдөр бид олноор нь харж байгаа. Тэгвэл энэ удаад бид төрд насаараа ажиллаад тэрбумтан болсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийг онцолж байна. Өнөөдөр 0.07 га газраа авч чадаагүй байгаа иргэн байхад Т.Батмөнх  14 газрыг эзэмшиж, ашиглаж, өмчилж байх юм. Харин тэдгээрээс зарим нэгийг нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж, өмчилж байж болзошгүй талаарх баримтыг хүргэж байна.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулиар өнөөдөр газрыг эзэмших, ашиглах, өмчлөх хэлбэрээр олгож байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх нь 14 газрыг өмчлөх, ашиглах, эзэмших хэлбэрээр ашиглаж байгааг түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Нээлтэй мэдээллийн сан дахь мэдээллээр бол  түүний газрын тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсээр байна. Мэдээж энэ газар нь ганц түүний биш хамаарал бүхий этгээдүүдийнх нь нэр дээр байдаг газар байж болох бөгөөд үүнийг заавал өөрийнхөө ХОМ дээрээ оруулж өгдөг хуулийн зохицуулалттай.

Гэхдээ түүний эзэмшиж, ашиглаж, өмчилж буй газруудаас анхаарал татаж байгаа нэг газар нь 1500 м2 бүхий газар юм. Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үзэхэд тэрбээр уг газрыг эзэмшиж байгаа гэх.

 Гэхдээ эзэмших эрхтэй газрынхаа гэрчилгээг нь өмчлөх болгон өөрчилсөн байгаа юм.

 Улмаар уг газартаа орон сууц барихаар хашаалсан байгааг та бүхэн доорх зургаас харж болно.

Хэрвээ орон сууцны зориулалтаар газар авч байгаа бол газрыг өмчлөх бус эзэмших эрхтэйгээр авах хуулийн зохицуулалттай. Харин өнөөдөр энэ зохицуулалт зөрчигдөж байж болзошгүй байгааг Орхон аймгийн газрын алба анхааралдаа авна уу.

Өмчлөх эрхтэй газарт орон сууц байх ёсгүй, зөвхөн эзэмших эрхтэй газарт орон сууц байх хуулийн зохицуулалт хэвээр үйлчилж байгаа.

Тэгвэл хууль зөрчиж байж болзошгүй энэ газрыг хэн хэрхэн авсан талаарх мэдээллийг судлаад үзэхэд Т.Батмөнхийн эхнэр Г.Өлзийбаяр дуудлага худалдаагаар 60 сая төгрөгөөр авсан гэх мэдээлэл байна. Тэгвэл өнөөдөр Орхон аймагт энэ хэмжээний газрын ханш хамгийн багадаа 600 000 000- 1 000 000 000 төгрөг хүрдэг гэдгийг Эрдэнэт хотын иргэд хэлж байна. Тэгтэл ийм том хэмжээний газрыг зах зээлийн ханшаас хэд дахин бага үнээр авсан нь хардлага төрүүлж байгааг эх сурвалжууд ярьж байгаа.

Өнөөдөр Эрдэнэт хотод амьдардаг иргэд 20 гаруй жил амьдарсан газраа эзэмших эрхтэйгээр ч авч чадахгүй байхад Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженерт ингээд 14 газар байгаа нь анхаарал татаж байгаа юм. Нөгөө талаас газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь хууль зөрчиж байж болзошгүй үйлдэл бөгөөд үүнд албаны эх сурвалжууд ямар арга хэмжээ авах талаар бид эргэж мэдээлэх болно.

Эх сурвалж: tac.mn

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Шуурхай штаб: Зөвшөөрөл олголтыг боловсронгуй, шуурхай болгох нь нийслэлийн бүтээн байгуулалтад чухал нөлөөтэй

Дараагийн хуудас

Монгол компани Төв Азийн хиймэл оюуны дэд бүтцийг бүтээлцэнэ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш