Монгол компани Төв Азийн хиймэл оюуны дэд бүтцийг бүтээлцэнэ

2025-02-09
1 минут уншина

FIBO CLOUD компани АНУ-ын Пало Альто хотод байрлах Silkroad Innovation Hub-тай хамтран Төв Азийн бүс нутгийн хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх түүхэн хамтын ажиллагааг эхлүүллээ.

Энэхүү платформ нь Азербайжан, Гүрж, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Туркменистан, Турк, Узбекистан зэрэг Төв Азийн 9 оронд хиймэл оюуны хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай nvidia-ийн өндөр хүчин чадалтай тооцооллын нөөц, технологийн дэд бүтцээр хангаж ажиллана.

Дэд бүтэц нь бүс нутгийн их, дээд сургуулиуд, академик байгууллагууд, стартапууд болон технологийн компаниудын AI бүтээгдэхүүн боловсруулах, хөгжүүлэх, судалгаа хийхэд чухал хөшүүрэг болох юм.

Silkroad Innovation Hub нь Цахиурын хөндийд бүртгэлтэй 17 компанид 40 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт босгоход оролцсон бөгөөд цахиурын хөндийд Төв Азийн стартап экосистемийн голлох тоглогч болоод байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Төрөөс төрсөн тэрбумтан Т.Батмөнхөд газрын хууль үйлчлэхгүй байна уу?

Дараагийн хуудас

“Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа

Сүүлд нэмэгдсэн Технологи

“GalOl” аппликейшн нээлтээ хийлээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны 29 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Хаврын урь орж ханш нээсэн энэхүү бэлэгт сайн

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх

“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-д 2020
ШилжихДээш