Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалтыг шинэчилжээ

2025-03-10
1 минут уншина

“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам” болон ипотекийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох бусад журамд ипотекийн зээлдэгч нь амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд заавал даатгуулах шаардлага тавигдсан байдаг. Гэтэл практик дээр ипотекийн зээлдэгч нар нь зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг сонгон даатгуулах, үүний улмаас нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх голлох өвчний эрсдэлүүд даатгагдахгүй байх, мөн зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд даатгалын гэрээний сунгалт хийгдэхгүйгээс даатгалын хамгаалалтгүй болох нөхцөл байдал үүсэж зээлдэгч, эсхүл гэр бүлийн гишүүдэд өндөр дүнтэй зээл төлөх санхүүгийн дарамт учрах зэрэг багагүй асуудал үүсдэг байна. Иймд үүнийг шийдвэрлэх, зохицуулалтыг олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилгоор “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг оруулжээ. Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад даатгуулах харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүнд хамрагдахаар болж байгаа юм байна. Даатгалын багц дүрэмд тусгагдсан ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой энэхүү шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин нэмэгдэж, даатгуулагчаас гадна түүний гэр бүл дээрх эрсдэлийн улмаас санхүүгийн хүндрэлд орох, орон байраа алдах зэргээс бүрэн хамгаалагдах боломжтой болно. Мөн даатгалын гэрээг жил бүр сунгах шаардлагагүй болсноор оролцогч талуудад цаг хугацаа, зардлын хэмнэлт бий болох, ипотекийн даатгалтай холбоотой аливаа маргааны тоо буурах цаашилбал даатгуулагчдын эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтойгоос гадна урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох замаар ипотекийн зээлийн эко системд эерэг нөлөөг үзүүлэх давуу талтай хэмээн тайлбарлаж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Сүхбаатар аймгийн сумдад гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Дараагийн хуудас

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй

Сүүлд нэмэгдсэн Эдийн засаг

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал

COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилнэ. Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур

Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оноос хэрэгжинэ

Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, татварын тогтолцоог

Бүх шатанд шилжиж буй хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

“Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. Хэмнэлтийн горимд шилжсэн Засгийн газрын тогтоолоор,
ШилжихДээш