Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй

2025-03-11
1 минут уншина

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэл болгох үүднээс тоймлон хүргэж байна.

Нэхэмжлэгч А -аас Г сумын Засаг даргад холбогдуулан “…Г сумын Засаг даргад гомдол гаргасан боловч дахин сэргээх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Эзэмшлийн газраа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Тус аймгийн Г сумын Засаг дарга нь 20..оны .. дүгээр сарын ..-ний өдрийн А/118 дугаартай захирамж гаргахдаа надад миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нэг ч удаа мэдэгдээгүй гэж нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч тал иргэн А нь газар эзэмших эрх олгогдсон цаг хугацаанаас хойш газрыг бодитой эзэмшээгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, .. А/118 дугаар захирамжийг хууль ёсны гэж үзэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдаанд тодруулсны дагуу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үндсэн зорилгыг хангах үүднээс маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжтой гэж үзэж, Захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хуульд тогтоомжинд нийцээгүй шийдвэр гаргасан гэж дүгнэжээ. Учир нь, Монгол Улсын Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлэг. Хүний эрх, эрх чөлөө Арван зургадугаар зүйл 3/ .., үл хөдлөх хөрөнгөөр шударгаар олж авах, эзэмших, … эрхтэй гэж хуульчилсан бөгөөд иргэн хуульд заасан үндэслэлээр тухайн маргаан бүхий газраа шударгаар эзэмших эрхтэй. Газрын тухай хуулийн тухай хуулид зааснаар газрыг зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг. А өөрийн эзэмших газрын …. дугаартай эрхийн гэрчилгээтэй, тухайн газраа хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан, гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх бөгөөд захиргааны байгууллага нь газар эзэмшигч А-д эзэмшил газрыг нь хүчингүй болгох талаар мэдэгдэх үүрэгтэй. Түүнчлэн иргэн А нь эзэмшиж байсан газарт төмс, хүнсний ногоо тарих зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Шүүхээс маргаан бүхий А/118 дугаар захирамжийн А-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул газар эзэмшигч А-ийн газар эзэмших эрх нь шууд сэргэх бөгөөд нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулж газрын төлбөрөө төлөх эрхтэй. Хариуцагч 30 хоногийн дотор газрын гэрээг шинэчлэн байгуулж, газрын мэдээллийн санд шүүхийн шийдвэрт заасан өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалтыг шинэчилжээ

Дараагийн хуудас

MCS группийн З.Төрмандахыг эрүүл мэндийн шалтгаанаар суллажээ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш