“Намаар дамжуулж дарангуйлал тогтоох гэж байгаатай эвлрэхгүй”

2025-10-02
1 минут уншина

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн асуудлаар УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийлээ. Тус намын Хяналтын Ерөнхий Хороо өчигдөр /2025.10.02/ 13 гишүүнтэйгээр хуралдаж, 1 гишүүн татгалзаж, 1 гишүүн цагаан хуудас өгч, 11 гишүүний дэмжсэн саналаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргасан байна. Үүнийг нийт гишүүдийн олонхийн саналын шийдвэр гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж буйгаа өнөөдөр УИХ-д анх удаа сонгогдсон МАН-ын зарим гишүүд илэрхийлж мэдээлэл хийв.

Мэдээллийн үеэр “Хоёр хүний асуудал байхад гэм буруугүйн зарчим нь зөвхөн нэг хүн дээр үйлчлээд нөгөө хүн дээр нь үйлчлэхгүйгээр шийдвэр гарсанд харамсаж байна. Энэ шийдвэрийг МАН-ын олон мянган гишүүдийн санал гэж бодохгүй байна. Тиймээс энэ саналыг МАН-ын ХЕХ эргэн хараач ээ. Тэгэхгүй бол энэ нь МАН авлигатай тэмцэх ажлаасаа ухарч байгаа гэсэн төсөөллийг бий болгож, нийт гишүүдийн итгэл үнэмшлийг илэрхийлж чадахгүй байна гэж үзэж байна. Намын дүрэм дээр авлигатай холбоотой асуудалд орвол намаас түдгэлзэх заалт бий. Тэгэхээр асуудлыг шүүхээр шийдэгдэж тодорхой болсны дараа ярих ёстой. Намын дүрэмд намаас хасах тодорхой хэдэн заалт бий. Гэхдээ тэдгээрийн алинд ч хамаарахгүй ийм асуудал дээр уг шийдвэр гаргасныг эргэн харах хэрэгтэй. Бидний энэ саналыг дэмжиж нэмэгдэх гишүүд бас байгаа. Хэрэв шударга бус шийдвэрээ эргэж харахгүй бол бид дараагийн шатны арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байгаа юм. МАН-ын ХЕХ-ны дарга өөрөө Үндсэн хууль зөрчөөд, давхар албан тушаал эрхлээд явж байна. Тэгэхээр энэ хүний гаргаж байгаа шийдвэр эрх зүйн чадамжтай юу? Энэ бүхнийг бид эргэж харах ёстой. Намаар дамжуулж дарангуйлал тогтоох гэж байгаатай бид эвлрэхгүй. Өнөөдрийн улс төрийн уур амьсгалыг харахад Монгол Улсын хууль, МАН-ын хөтөлбөр, Үндсэн дүрэм, журам, мөрийн хөтөлбөрөөс хальсан арга хэмжээ өчигдрийн хурлаас эхэллээ” хэмээн гишүүд үг, үзэл бодлоо илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намын гишүүдээ гүтгэсэн үйлдлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр намаас хөөх ёстой хэмээн үзсэн МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Тусгаар тогтнолын ордонд гишүүдээс гарын үсэг цуглуулж, улмаар намын Хяналтын хороо уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй бол тус хорооны даргад хариуцлага тооцно гэж тэрээр мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

ИХ ХАГАРАЛ

Дараагийн хуудас

А.Дэлгэржаргал: Хоол тараахад нэг тэрбумыг цацсан дарга нар Хүүхдийн номын байшинг нураана хэмээн сүрдүүлж байгаа нь харамсалтай

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Монгол төрийн уурга урт, хуйв уужуу шүү

Төрийн ажил гацчихлаа. Үндэсний аюулгүй байдлын хоёр гишүүн хагарал эхлүүлж, эцэс төгсгөлгүй хэрүүлийн алим шидэв. Иргэдээ хоёр тал болгож байгаад миний зөв, чиний буруу

Сэрэмжлүүлэг!!!

Цагдаагийн байгууллагаас дараах анхааруулгыг иргэд та бүхэндээ хүргэж байна. Танд хэн нэгэн найз, танил, эсхүл үл таних хүний цахим хаягаас энэ төрлийн линк ирвэл
ШилжихДээш