“Улаанбаатар” кино наадмын 7 номинацид “Татар” уран сайхны кино нэр дэвшжээ

2025-10-07
1 минут уншина

“Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно.

“Татар” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтын бүтээл, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Татар” уран сайхны кино тус наадамд:

  • шилдэг уран сайхны кино,
  • шилдэг найруулагч,
  • шилдэг зохиолч,
  • шилдэг продюсер,
  • шилдэг зураглаач,
  • шилдэг зураач,
  • шилдэг эрэгтэй гол дүр гэсэн долоон номинацид нэр дэвшжээ.

17 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Монгол киноны хэсэгт “Татар” уран сайхны кино сонгогдсон бөгөөд тус уран бүтээлийг аравдугаар сарын 09-ний өдрийн 20:00 цагаас “Prime Cineplex Encanto” кинотеатрт толилуулах юм байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

“The Mongols Team”-ийн уран бүтээлчид “Хүрэл арслан” цом хүртлээ

Дараагийн хуудас

Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

ШилжихДээш