Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо

2025-10-08
1 минут уншина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 08-нд болж нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо.

Тодруулбал “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тус тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичгийг ил болгов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих болон нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний төсөл, ерөнхий нөхцөлийн талаар болон уг асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Чайна Энержи” компани хооронд хийсэн яриа хэлэлцээтэй холбогдох албаны нууцад хамаарах баримт бичгийг ил болгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн нарт тус тус даалгалаа.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан нийт 32 гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулж, иргэд, олон нийтэд танилцуулах, цаашид байгалийн баялаг, бүтээн байгуулалттай холбоотой гэрээ хэлэлцээрийг ард түмний хяналтад ил тод, нээлттэй зохион байгуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

“Улаанбаатар” кино наадмын 7 номинацид “Татар” уран сайхны кино нэр дэвшжээ

Дараагийн хуудас

Багш нарын үндсэн цалинг нэмэх боломжийг судалж, танилцуулахыг үүрэг болгов

Сүүлд нэмэгдсэн Newstime

Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд болно. Наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” кино нээх бол үндсэн

М.Нарантуяа-Нара: Гэртээ болсон үйлдэл дээрээ би яагаад УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор орох ёстой вэ?

УИХ-ын Ёс зүйн дэд хороо М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой гомдлуудыг маргааш хэлэлцэхээр болсон байна. Тэрээр өнөөдөр өөрийн нэр дээр нь ирсэн гомдолтой танилцжээ. Түүнд холбогдуулан

“GalOl” аппликейшн нээлтээ хийлээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны 29 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Хаврын урь орж ханш нээсэн энэхүү бэлэгт сайн
ШилжихДээш