Б.Баасандорж: УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн бүртгэлд хууль зөрчсөн асуудал байхгүй

2025-10-17
1 минут уншина

УИХ-ын чуулганы өчигдөр /2025.10.16/-ийн хуралдаан өнөөдөр 10:13 цагт 66 гишүүн буюу 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы ирцтэй холбоотой асуудлаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа. Учир нь зарим гишүүд чуулганы ирцийг өнөөдөр дахин бүртгэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Хуралдааны тов, дараалал тогтооход баримтлах журам”-ыг тусгасан бөгөөд 6.2-т Нэгдсэн хуралдаан 7 хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралдана, 10:00 цагт хуралдаан эхэлнэ гэж заасан байдаг. Ингэхдээ гишүүд 09:00 цагаас ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ гэж заасан. Үүний дагуу 2025 оны аравдугаар сарын 16-ны чуулганы хуралдаанд бэлтгэх ирцэд бүртгүүлэх хугацаа нь 09:00 цаг бөгөөд энэ ирцийн бүртгэл нь 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 10:13 цагт бүрдсэн байна. Үүнд чуулганы дэгийн тухай хуультай зөрчилдсөн зүйл байхгүй гэдгийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбарлалаа.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Яллагдагч Б.Эрдэнэсүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав

Дараагийн хуудас

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх дэмжлээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш