Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх дэмжлээ

2025-10-17
1 минут уншина
УИХ-ын чуулганы 16, 17-ны өдөр дамжсан хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа чуулганы хуралдаанд танилцуулав.
Улмаар 44 гишүүн асуулт асууж, үг хэлэх байсан ч хуулийн хугацаа 13 цагт дуусгавар болох учиртай тул 12:30 цагт санал хураалт явуулахаар товлосон. Ингээд ТББХ-ны санал, дүгнэлтийн томъёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын 111 гишүүдийн олонх буюу 71 гишүүн буюу 64 хувь нь татгалзсан санал өглөө. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг олонхоор дэмжлээ гэж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа танилцуулж, эцсийн найруулгыг сонсгосонд тооцлоо. Гэхдээ энэ санал хураалт, ер нь Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн баригдсан цагаасаа эхлэн Үндсэн хуулийн зөрчилтэй явж ирлээ гэж сайд С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар үзэж байна. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах чуулганы хуралдаан ТББХ-ноос оруулж ирсэн томъёоллоор асуудлыг хэлэлцэх нь Үндсэн хуулийн зөрчил дагуулж байна хэмээн үзэж Цэцэд маргаан үүсгэсэн тул эцэстээ хүчингүй болох магадлалтай юм байна. Эсвэл Ерөнхийлөгч хориг тавьж болох юм.
Санал хураалтаас өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар 15 минут үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ өнгөрсөн 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил болон улс төрийн нөхцөл байдлыг дүгнэж, байр сууриа илэрхийллээ. Түүнийг 67.8 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилж байв.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Б.Баасандорж: УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн бүртгэлд хууль зөрчсөн асуудал байхгүй

Дараагийн хуудас

Талцаж гацаах аргагүй Тамхины хяналтын тухай хуулийн төсөл улс төрийн шалтгаанаар дахин гацлаа

Сүүлд нэмэгдсэн Онцлох

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах,

Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл
ШилжихДээш