МАН-ын УЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаас Ажлын хэсэг байгууллаа

2025-10-28
1 минут уншина

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.10.28/ боллоо. Хурлын талаар намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар мэдээлэл өглөө.

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэлдээ “Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг ярилцлаа. Ерөнхий сайд Удирдах зөвлөлийн хуралдаанд шатахууны хомстол, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хийлээ. Мөн намын дотоод улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж, намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллах бөгөөд 16 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ аравдугаар сарын 30-ныг хүртэл Ажлын хэсгийн бүрэлдэхүүн намын эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлээр санал дүгнэлт боловсруулан, холбогдох бүх талуудтай уулзалт хэлэлцээр зохион байгуулж, үр дүнг танилцуулна. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сарын 15-16-нд болох намын XXXI Их хурлын бэлтгэл ажлыг хангах талаар Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар санал солилцлоо” гэв.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

Дараагийн хуудас

Улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай
ШилжихДээш