Улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна

2025-10-28
1 минут уншина

АТҮТ-д 2025 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар Авто тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын улсын үзлэг, шалгалтаар улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 2.5 хувиар өсчээ.

Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд 13 чиглэлд 22 ААН-ийн 160 тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Давхардсан тоогоор 13000 тээврийн хэрэгслээр 272 мянган зорчигч улс хооронд тээвэрлэжээ. Хот хоорондын чиглэлд 55 ААН-ийн 63 чиглэлд 793 тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байна. АТҮТ энэ жил 1.600 мянган зорчигч тээвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаас өнөөдрийн байдлаар 1.350 мянга буюу гүйцэтгэлийн төлөвлөгөө 84 хувьтай явж байна.

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн мэдээ товчхондоо 10 чиглэлд 639 ААН-ийн 17855 хүнд даацын тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байна.

-Байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичгийг шаардлага хангасан тээвэрлэгч ААН-ийн тээврийн хэрэгсэлд жигд хуваарилан олгож байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

МАН-ын УЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаас Ажлын хэсэг байгууллаа

Дараагийн хуудас

Янз бүрийн аргаар залилан хийж байсан эмэгтэйг олж тогтоон шалгаж байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш