Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа

2025-10-30
1 минут уншина

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй ажлын хэсэгт хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхмууд хийж хэрэгжүүлэхээр ийнхүү ажлын хэсэг байгууллаа. Тусгай ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гээд холбогдох төрийн байгууллагуудыг оруулжээ.

Энэхүү Тусгай ажлын хэсэг авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулж, батлуулах талаар санал дүгнэлт гаргах юм. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хуулийг төслийг боловсруулж, батлуулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийнхэнд үүрэг болгов. Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, аливаа гэрээ хэлцэл ил тод, нээлттэй байх зарчмаар болзошгүй хулгайгаас урьдчилан сэргийлж, олон нийтийн хяналт бий болгох нь чухал гэдгийг тэмдэглэв.

Олон нийтийн өмчийг хамгаалж, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх нь Засгийн газрын үүрэг юм. Тиймээс ч цаашид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. “Монгол шуудан” компанийн 34 хувийг нээлттэй хэлбэрт шилжүүлснээр үр ашиг нь 10 дахин нэмэгдснийг онцлоод, нээлттэй, хариуцлагатай ажиллах чиглэлд төрийн өмчит компаниудын удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэйг дурдлаа. Төрийн албаны бүх шатанд хулгайг үл тэвчих үзэл хандлагыг төлөвшүүлж, олон жил яригдсан баялгийн хулгай, үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүд дээр бодитой үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэгт үүрэг болголоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Янз бүрийн аргаар залилан хийж байсан эмэгтэйг олж тогтоон шалгаж байна

Дараагийн хуудас

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлжээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд болно. Наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” кино нээх бол үндсэн

М.Нарантуяа-Нара: Гэртээ болсон үйлдэл дээрээ би яагаад УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор орох ёстой вэ?

УИХ-ын Ёс зүйн дэд хороо М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой гомдлуудыг маргааш хэлэлцэхээр болсон байна. Тэрээр өнөөдөр өөрийн нэр дээр нь ирсэн гомдолтой танилцжээ. Түүнд холбогдуулан

“GalOl” аппликейшн нээлтээ хийлээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны 29 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Хаврын урь орж ханш нээсэн энэхүү бэлэгт сайн
ШилжихДээш