Янз бүрийн аргаар залилан хийж байсан эмэгтэйг олж тогтоон шалгаж байна

2025-10-30
1 минут уншина

“Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, үзмэрч хийнэ” гэж иргэдийг залилж байсан 37 настай, эмэгтэй “С”-ыг цагдаагийн алба хаагчид өчигдөр /2025.10.28/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоолоо.

Уг этгээд нь 2020 оноос хойш залилах гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна.

Сэжигтэй этгээдийг 48 цаг саатуулж, оргон зайлах хугацаанд ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иргэд та бүхэн цахим орчинд явж буй зар мэдээлэл үнэн, бодитой эсэхийг сайтар нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна

Дараагийн хуудас

Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш