УИХ-ын гишүүн асанд олгох тэтгэмжийг цуцлуулах нийтийн өргөдлийг хэлэлцэхээр боллоо

2025-10-30
1 минут уншина

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.10.30/-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нийтийн өргөдлийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан. Тодруулбал, нийтийн өргөдөл, гомдлын цахим систем https://petition.parliament.mn 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Цогбадрахын Батболд Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, … олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг санаачилсан байна. Уг өргөдөл нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100467 иргэний санал авсан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасны дагуу дээрх нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа. Байнгын хороод иргэний гаргасан өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хүсэв.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлжээ

Дараагийн хуудас

23-р сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журмыг хүчингүй болгожээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай
ШилжихДээш