23-р сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журмыг хүчингүй болгожээ

2025-10-31
1 минут уншина

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан уг журам нь Боловсролын ерөнхий хуульд тусгагдаагүй заалтуудыг үндэслэсэн, нэг утга санааг олон дахин давхардуулан журамласан, олон нийтэд ойлгомжгүй, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бий болгосон байна гэж дүгнэсэн.

Чингэлтэй дүүргийн Боловсролын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зөвлөлд суралцагч элсүүлэхтэй холбоотой асуудлаар заавар, зөвлөмж өгч, хуулиар зөвшөөрөөгүй тохиолдолд аливаа журмыг батлан мөрдүүлэхгүй байх чиглэл хүргүүлсэн байна.

Нэгдүгээр ангид цахимаар сурагч элсүүлэх журмыг Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлан мөрдөх нь зүйтэй гэсэн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

УИХ-ын гишүүн асанд олгох тэтгэмжийг цуцлуулах нийтийн өргөдлийг хэлэлцэхээр боллоо

Дараагийн хуудас

Эхнэртээ хүчирхийллийн хэрэг үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийг суллажээ

Сүүлд нэмэгдсэн Боловсрол

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын

Хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний төслийн эхний шат нийслэлийн 3 дүүрэгт амжилттай хэрэгжлээ

УИХ-ын Гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын Гишүүн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, “Сайн Буян” сангийн санаачилгаар Налайх, Багануур, Багахангай дүүрэгт хиймэл оюун ухаанд
ШилжихДээш