Эхнэртээ хүчирхийллийн хэрэг үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийг суллажээ

2025-10-31
1 минут уншина

Тус шүүхэд яллагдагч Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нараас тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч нарын яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Яллагдагч Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нараас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасныг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул яллагдагч Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Б.Эрдэнэсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.  

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

23-р сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журмыг хүчингүй болгожээ

Дараагийн хуудас

Дэгийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ирэх 7 хоногт хянан шийдвэрлэнэ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш