Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа

2025-03-12
1 минут уншина

ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, Зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал1964 онд анх яригдаж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан ЭГУЦС-ын төслийн ажлыг хөдөлгөх зорилгоор шат дараатай ажил байна.ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна.Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд нар “Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурж, мөн санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны эхний хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлт гаргах зорилттой ажиллаж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй

Дараагийн хуудас

Тусгай олимп: Манай баг, тамирчдын амжилт

Сүүлд нэмэгдсэн Эдийн засаг

Зарим боомтоор импортолж байгаа шатахуун, түлшний татварыг тэглэлээ

Тодруулбал, Засгийн газрын өнөөдөр /2026.10.07/-ийн хуралдаанаар 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо. Бүсийн хөгжлийн

Тээвэрчид “Тэг” зогсолтоо 10 хоногоор хойшлууллаа

“Түмэн наст тээвэрчдийн зөвлөл”  холбооноос Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн концессын авто зам эзэмшигч “Тахилт хайрхан транс” ХХК-ийн авдаг замын хураамжийг болиулах, эсвэл 30 хувиар бууруулахыг шаардаж

Гадаадын хөрөнгө оруулалтыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөг танилцууллаа

“Хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2026-2028 онд
ШилжихДээш