Тусгай олимп: Манай баг, тамирчдын амжилт

2025-03-16
1 минут уншина

Дэлхийн Тусгай Олимпын Өвлийн наадам болох Special Olympics World Games Италийн Турин хотод болж сүүлийн тэмцээнүүд өндөрлөж байна.Монгол улсынхаа баг, тамирчдын амжилтын мэдээллийг хуваалцъя. Энэ жилийн тусгай олимпийн наадамд манай тамирчид 5 алтан медалийн эзэн болсон бөгөөд А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алтан медаль авч, Т.Дэлгэржаргал цасны гуталтай 800м зайн гүйлт, Т.Солонго цасны гуталтай 25м зайн гүйлт, Б.Буянтогтох цасны гуталтай 400м зайн гүйлтийн төрөлд тус тус Алтан медаль хүртлээ.

Өчигдрийн байдлаар тамирчин Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай 25м, 50м зайн гүйлтийн төрөлд хошой мөнгөн медаль авсан бол А.Азжаргал уулын цана, Б.Мөнх-Эрдэнэ бүжгийн ганцаарчилсан төрөл, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 100м зайн гүйлт, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хосын төрөл, П.Хатансайхан цасны гуталтай 400м зайн гүйлт, И.Амаржаргал цасны гуталтай гүйлтийн төрөлд тус тус Мөнгөн медаль авлаа. Манай тамирчид хэд хэдэн төрөлд оролцохдоо өмнөх амжилтаа ахиулж медалийнхаа өнгийг солилоо. Хүрэл медальтнуудын тухайд М.Энхзаяа сноуборд, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 200м зайн гүйлт, Э.Анхзул гүйлтийн цанын 50м зайд, М.Амарболд цасны гуталтай 100м зайн гүйлт, П.Хатансайхан цасны гуталтай 400*100м зайн багийн гүйлт, А.Алтан-Очир сноубордын төрөлд тус тус Хүрэл медалийн эзэн боллоо. Мөн Т.Дэлгэржаргал, П.Хатансайхан, М.Энхзаяа зэрэг олон тамирчид цасны гуталтай 200м зайн гүйлт, сноуборд зэрэг төрөлд Тусгай байрын шагнал хүртээд байна.

Харин өнөөдрийн шинэ мэдээгээр, Орхон аймгаас гүйлтийн цанын төрөлд 3 тамирчин дасгалжуулагч багш Д.Одгэрэлийн хамт оролцож дараах бахдам амжилтыг үзүүлжээ. А.Идэр олимпын мөнгөн медаль хүртсэнээс гадна ойрын зайн төрөлд шагналт 4-р байр, Э.Анхзул хүрэл медалиар энгэрээ мялаахын хажуугаар 100 метрийн зайнд шагналт 5-р байр, А.Бүрэнтогтох гүйлтийн цанын хоёр төрөлд тус тус шагналт 5-р байранд шалгарсан байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа

Дараагийн хуудас

“Монгол цэргийн өдөр”-ийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлэв

Сүүлд нэмэгдсэн Newstime

Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд болно. Наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” кино нээх бол үндсэн

М.Нарантуяа-Нара: Гэртээ болсон үйлдэл дээрээ би яагаад УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор орох ёстой вэ?

УИХ-ын Ёс зүйн дэд хороо М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой гомдлуудыг маргааш хэлэлцэхээр болсон байна. Тэрээр өнөөдөр өөрийн нэр дээр нь ирсэн гомдолтой танилцжээ. Түүнд холбогдуулан

“GalOl” аппликейшн нээлтээ хийлээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны 29 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Хаврын урь орж ханш нээсэн энэхүү бэлэгт сайн
ШилжихДээш