“Silk Way Star” шоунд Ч.Мишээл “Монгол” дуугаараа Гран при хүртлээ

2025-11-23
1 минут уншина

Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан “Silk Way Star” Азийн олон улсын дууны тэмцээнд  Монгол улсаа төлөөлөн оролцсон Ч.Мишээл түрүүллээ. Тэрээр баярт мөчийн сэтгэгдлээ хуваалцсан үгэндээ “Энэ бол ганц миний дуу хоолой байгаагүй, Монгол үндэстний дуу хоолой байсан шүү” гэсэн юм. /Сэтгэгдлийг ЭНД ДАРж үзнэ үү/

Тус шоунд Монгол, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос гэсэн 12 орны дуучид өрсөлдөж, 3 сар үргэлжилсний эцэст ийнхүү ялагчийг өчигдөр /2025.11.22/ орой тодрууллаа. Ялагчийг толруулахдаа нийт онооны 50 хувийг шүүгчдийн үнэлгээ, 50 хувийг үзэгчдийн онлайн санал хураалтаар тооцсон юм. Энэ дүрмийн дагуу Монгол 85 оноогоор тэргүүлж, зохион байгуулагч Казахстан улс 80 оноогоор удаалжээ.

Ийнхүү Physical Asia, Оюун ухааны тэмцээн, Б.Цэндбаатар гэхчлэн олон ялалтуудаар эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласан амжилтуудын түүчээ дуучин Ч.Мишээлээр үргэлжилж байна. Түүний хувьд финалын шатанд цоо шинэхэн уран бүтээл болох “Монгол” хэмээх гайхалтай дуугаар оролцсон юм.

Түүний энэ дууг сонсохыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Монголын баг тамирчдад Австралид 100 хувь тэтгэлэгтэй суралцах эрх, 100 хувь визний хөнгөлөлт үзүүлэхээр болжээ

Дараагийн хуудас

ЭМЯ: Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдаж байна

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш