ЭМЯ: Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдаж байна

2025-11-23
1 минут уншина
Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг, “Улирал хооронд”-ын түвшинд 2 аймаг байна.
Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.
Энэ долоо хоногт Улсын хэмжээнд амбулаториор 296,322 хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 6.7% (19,722) нь томуу, томуу төст өвчтэй байна. Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 2-29 насанд 0.2-4.5%-иар нэмэгджээ.
Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе буюу 12-р сарын дунд үед зонхилон тохиолддог бөгөөд энэ жилийн онцлог нь Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлж, өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байна.
ЭМЯ-ны Томуу томуу төст өвчний эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөө урьдчилсан байдлаар 7-р сард төлөвлөгдөж, 10-р сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бөгөөд жил бүрийн Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг нь (ТУТ) үе шаттайгаар идэвхжин ажилладаг.
2025 оны 11-р сарын 22-ний өдөр Ерөнхий сайд Томуугийн нөхцөл байдалтай танилцан, ЭНЭҮТ II, БЗДНЭ-т ажиллахдаа үүрэг чиглэлүүдийг өгсөн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан арга хэмжээг шуурхай авах, Томуу, томуу төст өвчний “Алаг цоог дэгдэлт”-ийн үед шуурхай идэвхжих хариу арга хэмжээний дагуу Тохиолдлын удирдлагын баг яг одоо ЭМЯ-нд хуралдаж арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Энэхүү Тохиолдлын Удирдлагын тогтолцооны хуралд Боловролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны ЕБГ-ын дарга М.Цогзолмаа тэргүүтэй боловсролын яамны удирдлагуудыг урин уулзаж сурагчдын амралтад зохицуулалт хийгдэх талаар хэлэлцэж байна.
Энэ тохиолдолд томуугийн тархалтын түвшинтэй уялдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх, шаардлагатай үед ор зохицуулах зохион байгуулалтыг хийх чиг үүргийг ханган ажиллах юм.
Мөн Тохиолдлын удирдлагын баг хурлаар эмнэлгүүдийн амбулатори болон орны ачааллыг зохицуулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд цаашид авах арга хэмжээг ярилцаж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

“Silk Way Star” шоунд Ч.Мишээл “Монгол” дуугаараа Гран при хүртлээ

Дараагийн хуудас

Сурагчдын амралтыг 14 хоногоор урагшлуулах саналыг хүргүүлжээ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Эхнэртээ хүчирхийллийн хэрэг үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийг суллажээ

Тус шүүхэд яллагдагч Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нараас тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч нарын яллагдагчид авсан цагдан хорих таслан

Яллагдагч Б.Эрдэнэсүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав

Яллагдагч Б.Эрдэнэсүхийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт
ШилжихДээш