“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг дөрөвхөн удаа толилуулна

2025-12-03
1 минут уншина
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээгдсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ толилуулна.
Энэхүү уран бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч номинацуудын ялагч болж, мөн шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн жүжиг юм.
Жүжгийг арванхоёрдугаар сарын 4, 5-нд 17:00 цагаас, 6, 7-нд 12.00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дөрөвхөн удаа тоглоно.
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс, мөн дэлгэрэнгүй мэдээллийг 99648092, 99999072 дугааруудаас авах боломжтой.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ирэх саруудын цаг агаарын төлөв

Дараагийн хуудас

Битүүмжээ алдсан хуучин зуухыг шинээр сольж өгч байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш