Ажил хэргийн 10 хоногийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо

2025-12-08
1 минут уншина

Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, зорилгодоо нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр цахимаар олгох боломжийг бүрдүүллээ.

Өмнө нь ажил хэрэг, бизнесийн зорилгоор зорчих, олон улсын болон ажил хэргийн хурал, уулзалт айлчлалд оролцох гадаадын иргэн заавал уригчтайгаар виз мэдүүлэх шаардлагатай байсан бөгөөд бизнесийн хамтрагчгүй, уригчгүй тохиолдолд уг визийг мэдүүлэх боломжгүй байсан. Үүнээс шалтгаалан өөрийн зорилгод нийцээгүй аяллын цахим виз мэдүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчилд тооцогдох эрсдэл үүсэж байсан.   

Тэгвэл ажил хэргийн шугамаар 10 хоногийн хугацаатай түр ирэх гадаадын иргэн тус визийн хүсэлтийг уригчгүйгээр, өөрөө бие даан цахим үйлчилгээний нэгдсэн систем (isf.mn)-ээр дамжуулан мэдүүлэх боломжтой боллоо. Визийн хүсэлтийг аяллын цахим визийн адил 48 цагийн дотор шуурхай шийдвэрлэнэ.

А3 буюу Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэн, K1 буюу ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн ангиллаар уригчгүйгээр 10 хоногоор цахим виз олгох энэхүү өөрчлөлт нь олон улсын бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, визийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй болгоход чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ

Дараагийн хуудас

Google Forms ашигласан шинэ төрлийн фишинг халдлага идэвхижлээ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Баавгайн тухай хуурамч дуудлага мэдээлэл нь бусад яаралтай дуудлагад саад учруулж байна

Хүрэн баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны газрын дарга Балжинням, Экологийн цагдаагийн

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган,
ШилжихДээш