Google Forms ашигласан шинэ төрлийн фишинг халдлага идэвхижлээ

2025-12-09
1 минут уншина

Сүүлийн өдрүүдэд Google Forms ашиглан фишинг халдлага хийх оролдлого нэмэгдэж байгааг холбогдох албаныхан анхааруулж байна.

“Meta for Business” нэртэй хуурамч мэйлээр “Фейсбүүкийн албан ёсны цэнхэр тэмдэг авсан тул баталгаажуулна уу” гэсэн агуулгатай, Google Forms-ийн холбоос хавсаргасан фишинг мэйл илгээж байна.

Тус халдлага нь Facebook хуудас хөгжүүлэгч, админ эрхтэй хэрэглэгчдийг онилж, Google Forms-ийг ашигласнаар жинхэнэ мэт харагдах давуу талтай байна.

Фишинг халдлагад өртсөн тохиолдолд өөрийн хувийн мэдээлэл, имэйл, нууц үгийг алдах эрсдэлтэй бөгөөд нууц үг оруулах хэсэгт ямар ч утга оруулсан “нууц үг буруу байна” гэсэн алдаа гарч, бодит нууц үгээ алдах эрсдэл үүсгэдэг.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж:

Сэжигтэй мэйл, холбоос дээр дарж хувийн мэдээлэл оруулахгүй байх.

Хэрэв санамсаргүй дарсан бол нууц үгээ даруй солиорой.

Албан ёсны баталгаажуулалт зөвхөн Facebook-ийн өөрийн платформоор дамждаг.

Энэхүү сэрэмжлүүлгийг бусдад түгээж, ойр дотынхоо хэрэглэгчдэд анхааруулаарай.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ажил хэргийн 10 хоногийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо

Дараагийн хуудас

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг баривчилжээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш