“Монгол цэргийн өдөр”-ийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлэв

2025-03-16
1 минут уншина

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн тамирчин, улсын заан С.Сүхбат, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин, улсын начин Э.Батмагнай нар шалгарсан бол шигшээ наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдсэн юм.
Түрүү, үзүүр, шигшээ бөхчүүдийн шагналыг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

Дэд хурандаа Т.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ”

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Тусгай олимп: Манай баг, тамирчдын амжилт

Дараагийн хуудас

Нам, эсвэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ

Сүүлд нэмэгдсэн Спорт

Шуурхай: Дөрвөн бөхөөс допинг илэрчээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээлснээр өнөөдөр ирсэн 6 бөхийн хариуны 4-өөс нь допинг илэрчээ. Товч тодруулбал, 18 аймаг 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн 84
ШилжихДээш