М.Болдбаатар: Дубай явах талаар Ерөнхий газарт мэдэгдсэн

2026-01-10
1 минут уншина

Дур мэдэн Дубай явж зугаалсан гэх асуудлаар Нийслэлд харьяатай бүх татварын албаны дарга нарыг ажлаас нь чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Татварын ерөнхий газрын даргыг дуудаж уулзахдаа өгсөн. Тэгвэл өнөөдөр тэд эргэн ирж, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар тодруулга авахаар Чингис хаан ОУНБ-д очсон хэвлэлийнхэнд дараах тайлбарыг өглөө.

Тэрээр “Ийм асуудал гаргасандаа ард иргэдээсээ уучлалт хүсч байна. Бид нарын хувьд нийслэлээс зохион байгуулаад яваад ирж байгаа. Зардлыг нийслэлээс зохион байгуулсан болохоор тэндээс тайлбарлах байх. Бид нийслэлийн засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг. Энэ утгаараа явж ирсэн. Би шууд удирдлага нь учраас дүүргийнхээ дарга нарт чөлөөг нь өгсөн. Ерөнхий газарт мэдэгдсэн. Төрийн албан хаагч бид нар олон жил болсон хүмүүс, зөвшөөрөлгүй гадагшаа, дотогшоо явахад асуудалтай. Ерөнхий газарт хүсэлтээ өгсөн. Бид нар нийслэлээс 2 гэрээтэй явдаг. Манай байгууллагынхан л явсан. Энд ойлголтын зөрүү гарсан байна. Миний хувьд хариуцлагаа хүлээгээд явна гэсэн бодолтой байна. Манай залуучуудын хувьд бол энэ чинь хувь хүний амьдралд нь маш нөлөөтэй шүү дээ. Байгууллагын хувьд нийт дарга нар маань туршлага судлах байдлаар төсвийн орлогын талаар зөндөө л юм үзэж харлаа. Тэр улс хорьхон жилийн дотор их хөгжсөн гэдэг утгаар нь харж туршлага судлах гэж явсан. Зардлын тухайд, хүсэлт тавьж яг энэ аяллыг зохион байгуулахад нь нийслэлээс оролцсон гэсэн” гэлээ.

Мөн тэдний хувьд энд юу болоод байгаа талаар мэдээлэлгүй байгаа учраас илүү тайлбар өгөх боломжгүй гэсэн юм.  Түүнчлэн хэчнээн төгрөгийн зардал гаргасан, энэ зардлыг хаанаас гаргасан бэ гэх сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулт өгсөнгүй. Энэ талаар тайлбар өгөхөөс татгалзлаа.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Шинжлэх ухаанч Монгол

Дараагийн хуудас

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш