Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
1 минут уншина

НЗДТГ-аас 2026.01.01-ний өдрөөс хиймэл оюун ухаан буюу AI хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч, эерэг үзүүлэлтүүд гарах болсон байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааны хяналт хэрэгжсэнээр нийслэлийн иргэд замын хөдөлгөөнд соёлтой, аюулгүй оролцох болсон байна. Өмнө нь жолооч нар эгнээ байр солих, замын хөдөлгөөний дүрэм зөрчин зохиомол түгжрэл үүсгэдэг байсан бол хиймэл оюун ухааны хяналт хэрэгжсэнээр дээрх асуудал шийдэгдэж, жолооч нар ч замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцох болсон аж. Мөн замын түгжрэл тодорхой хувиар буурч, гэнэтийн аюул, ослын дуудлага ч багассан гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна.

Харин иргэдийн зүгээс хиймэл оюун ухааны хяналтыг хэрэгжүүлсэн нь жолооч болон зорчигчдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалсан төрөөс хэрэгжүүлсэн зөв шийдвэр гэдгийг онцолсон байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

М.Болдбаатар: Дубай явах талаар Ерөнхий газарт мэдэгдсэн

Дараагийн хуудас

Жүжигчин П.Бат-Амгалан улсын дээд амжилт тогтоолоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш