created by Polish

Жүжигчин П.Бат-Амгалан улсын дээд амжилт тогтоолоо

2026-01-11
1 минут уншина

Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-нд боллоо.

Тэмцээнд 45 багийн нийт 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд өнөөдөр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд П.Бат-Амгалан цээжнээс 220 кг-ыг шахаж алтан медаль хүртэж, тус жингийн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Тэрбээр УАШТ-ий найм дахь түрүүгээ хүртэж байгаа юм. Зургаан кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин П.Бат-Амгалан нь өнгөрсөн оны дэлхийн аварга, Ази тивдээ долоо түрүүлж, Ази Номхон далайн орнуудын Ази тивийн аварга юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

Дараагийн хуудас

“Гарьд магнай”-н Удвалыг одоо цагт авчирсан “Задлаагүй захиа”-гийн Мядаг

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш