ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АНГЛИ ХЭЛНИЙ ОНЛАЙН СУРГАЛТ “EF EFEKMA” МОНГОЛД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2026-01-13
1 минут уншина
Өнөөдөр Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд, Англи хэл, Мэдээлэл зүйн багш нар, Төрийн албан хаагчид зэрэг 10 мянга гаруй хүнийг хамруулсан хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA онлайн англи хэлний сургалтын ТӨСЛИЙН НЭЭЛТ боллоо.  Дэлхийн 24 сая гаруй хүнийг технологийн дэвшил ашиглан англи хэлтэй болгосон хамгийн том онлайн сургалт  EF EFEKTA төсөл Монголд анх удаа УИХ-ын Гишүүн С.Амарсайханы санаачилгаар  ийнхүү хэрэгжиж эхлээд байна.
Англи хэл бол  ДЭЛХИЙН ХЭЛ,  дэлхий дээрх 8.3 тэрбум хүнээс  1.5-1.6  тэрбум хүн нь Англи хэлээр ярьж, бичиж, ойлголцож чаддаг.  Олон улсын судалгаанаас харахад  \EF English Proficiency Index-ийн” 2024-2025 оны тайлан\Монгол Улсын англи хэлний түвшин “БАГА” түвшинд буюу нийт хүн амын 5-10 хувь нь  англиар ярьдаг буюу дэлхийн 116 орноос 84-р байранд эрэмбэлэгдсэн байна. Мөн Монгол улсад нийт  6200 гаруй  англи хэлний багш байгаагаас  62% нь олон улсын стандартын шаардлага хангадаггүй \ UNICEF болон UK-тай хамтарсан төсөл-ийн мэдээллээр\ 38 хувь нь англи хэл заах олон улсын стандартыг хангасан түвшний мэдлэгтэй байна. Тиймээс хүн амын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд хиймэл оюун ухаан, технологийн дэвшил ашигласан “EF EFEKTA” онлайн англи хэлний сургалтын төслийг Монголд хэрэгжүүлж эхэллээ.
EF Efekta Монголд УИХ-ын гишүүн С.Амарсайханы дэмжлэгээр Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Багануур дүүргийн англи хэл, мэдээлэл зүйн 149 багш,  6800 гаруй сурагчид, орон нутгийн захиргааны төрийн албан хаагчдыг хамруулан хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний сургалтын төслийг 6 сарын хугацаатай хэрэгжүүлнэ.
Хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA онлайн сургалтад хамрагдсан суралцагчид:
• Суралцагч сургалтын эхэнд түвшингээ тогтоон, зөвхөн өөрийн бодит үнэлгээнд
суурилсан түвшингээс сурч эхлэнэ
• Суралцагч өөрийн хүсэж буй хурдаар сурна
• Бусдаас ичиж, айхгүйгээр ганцаарчилж сурах боломжтой
• Гадаад хэлний чадамжийг унших, бичих, ярих, сонсох буюу цогцоор нь  хөгжүүлнэ
• Хиймэл оюун ухааныг ашиглаж сурна зэрэг давуу талтай юм.
Энэхүү төсөл нь ЕБС-ийн онлайн англи хэлний сургалтын хөтөлбөрийн агуулгыг дэмжих зорилготой бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан EF Efekta  англи хэлний сургалтын платформыг ашиглан англи хэлний багшийн хомсдолыг арилгах, багшийн ачааллыг хөнгөвчлөх, хичээлийг бүтээлчээр заах боломж бүрдэх юм.
Тавин мянга гаруй  багш, ажилтан, ажиллагсадтай дэлхийн хамгийн том боловсролын компани  Education First (EF) нь EFEKTA нь Бразил, Мексик, Саудын Араб, Бахрэйн, Индонез, Филиппин, Казакстан, Узбекистан улсын засгийн газрууд, бизнесийн байгууллага, дээд боловсролын байгууллага, дунд сургуулиудтай хамтран урт хугацааны төсөл хэрэгжүүлж дэлхийн хүн амын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Дараагийн хуудас

Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан этгээд болон уг зөрчлийг авлигаар хэлтрүүлсэн цагдаа нарт ял оноов

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш