Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан этгээд болон уг зөрчлийг авлигаар хэлтрүүлсэн цагдаа нарт ял оноов

2026-01-14
1 минут уншина

Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундааны зүйл худалдсан гэх иргэний мэдээллийн дагуу БГД-н Цагдаагийн газрын 2-р хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн офицер Н.Мөнхсайхан, эргүүлийн цагдаа Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нар 2025 оны 04-р сарын 23-с 24-нд шилжих шөнө БГД 31-р хороонд үйл ажиллагаа явуулдаг СU-н салбарт очин, 21 насанд хүрээгүй Ө-д согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан үйлдлийг илрүүлж хуулийн этгээдийг торгох, тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгджээ. Тус салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг А.Мөнхбаяр торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс 2.5 сая төгрөгийн хахууль өгч, Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр, Н.Мөнхсайхан нар хахууль авсан хэрэгт холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр, Н.Мөнхсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Мөнхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АНГЛИ ХЭЛНИЙ ОНЛАЙН СУРГАЛТ “EF EFEKMA” МОНГОЛД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Дараагийн хуудас

Монгол, солонгос 9 иргэнийг цахим мөрийтэй тоглоомын хэргээр дайчлан баривчлав

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш