Монгол, солонгос 9 иргэнийг цахим мөрийтэй тоглоомын хэргээр дайчлан баривчлав

2026-01-14
1 минут уншина

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд Монгол Улсын иргэдтэй бүлэглэн цахим орчин ашиглаж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж их хэмжээний ашиг олсон байж болзошгүй хууль бус үйлдлийг илрүүлэн энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БНСУ-ын 3, Монгол Улсын 6 нийт 9 иргэнийг дайчлан баривчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаагааг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр явуулж хэргийн холбогдогч нарын байрлаж байсан орон байрнаас олон тооны гар утас, өндөр хүчин чадал бүхий компьютерүүд, банкны карт, хадгаламжийн дэвтэр, олон улсын гүйлгээ хийх васко төхөөрөмж, гадаад улсын болон үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцов.
Цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлэгт үндэслэн холбогдогч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.3 /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 /мөнгө угаах/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
​Иймд мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогч хэрэгслээ ашиглуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17, 20.18, 20.19 дүгээр зүйл хэсгүүдэд заасан гэмт хэрэг ба 1-3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэлтэй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан этгээд болон уг зөрчлийг авлигаар хэлтрүүлсэн цагдаа нарт ял оноов

Дараагийн хуудас

Үндсэн хуулийг дохионы хэлээр хөрвүүллээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш